Иргэн Г.Ган-Очир Франц улсад хоригдсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгсэн.
Үүнтэй холбоотойгоор ГХЯ-аас тодруулахад, “Франц улсад оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г.Г нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай Францын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн.
Хэргийг Францын хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж, хорих ялыг эдлүүлж эхэлсэн бөгөөд хувь хүний нууцтай холбоотой асуудал” гэж мэдээллээ.