Сонгуулийн төв байгууллагаас үнэмлэх гардуулснаар шинээр бүрдэх парламентын 76 гишүүнийг батламжлав. УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан гишүүд Анхдугаар чуулганд тангараг өргөснөөр гишүүний бүрэн эрх нь баталгааждаг.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1-д “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 24-ний өдрөөс өмнө Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Энэ дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Анхдугаар чуулганы товыг тогтоно хэмээн хуульд заажээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы тов гарсан эсэхийг тодруулахад одоогоор товыг тогтоогүй байна гэсэн хариулт өглөө.
Ташрамд дурдахад, СЕХ-ноос өнөөдөр сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гэж байна. Үүний дараа Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар шинэ гишүүд тангаргаа өргөх юм.
Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
- 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
- 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
- 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
- 14.3.4. Ерөнхий сайдыг томилох;
- 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
- 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.
- 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх гэсэн байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
