Д.Амарбаясгалан: Цар тахлын хуулиар томилогдсон ТНБД, хэлтсийн дарга нарыг чөлөөлнө

Цар тахлын хууль дуусгавар болсонтой холбоотой төрийн албанд сонгон шалгаруулалтгүй сонгогдсон газар, хэлтсийн дарга нарыг энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар чөлөөлөхөөр болсон тухай мэдээллээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Долоон Төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоогоор ажиллаж байна. Үүнийг түр томилгоо гэдгийг анхаарах хэрэгтэй. Цар тахлын хуулиар төрийн албанд түр томилогдсон бол нэгдүгээрт, чөлөөлөгдөнө, хоёрдугаарт, төрийн албаны шалгалтдаа тэнцсэн, ажлын байрны шаардлага хангаж буй бол эргэн ажиллах боломжтой” гэлээ.

+ There are no comments

Add yours