УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явлаа гэдэгт эргэлзэж байна. Өмнө нь би яллагдагчаар татагдсан, АТГ-аас дуудсан хүмүүстээ хилийн хориг тавиарай, зугтаачих вий гэж олон удаа шаардаж байсан. Гэтэл эхнээсээ зугтаачихлаа.
Улс төрийн намын хувьд бид хэрэг мөрдөн байцаалтад нөлөөлж болохгүй тул албан бичиг явуулж болохгүй. Иймд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж хэлж байна.
Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайчид чинь гараад дууслаа. Үлдэхгүй юм байна. Залуучуудаа бүгдийг нь гадагшаа явуулчихдаг. Тэгсэн хэрнээ өөрсдөө ингээд гараад явчих юм бол 15-16 хоног гадаа жагсаж байгаа иргэдийн хүлээлт яах вэ. Энэ хүнийг шууд яллаагүй. Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор асуудлаа тавьж чадахгүй ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй улс төрчид байна.
Иймд ХҮН намын болон УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлага тавьж байна.
Тодруулбал, нэг хүн гараад явчихлаа, одоо хэнд хариуцлага тооцох вэ. АТГ-ын мөрдөн байцаалт хийж байгаа залуу руу битгий хандаарай. АТГ босоо удирдлагатай тул удирдлагад хариуцлага тооц. Хэрэв АТГ-аас прокурор руу явуулаад, прокурор дээр энэ асуудал дарагдсан бол Ерөнхий прокурорт хариуцлага тооц. Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина.
Энэ бол хамтарч хулгай хийсэн асуудал ба хамсаатнаа явуулаад байна гэж ойлгогдохоор байна” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...