Даваа гарагаас эхлэн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахад онцгой анхаарна

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орно.
     
  • Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар батлуулахад бэлтгэнэ.
     
  • БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ.
     
  • Тээврийн хэрэгслийн “Цахим гэрчилгээ” RFID төслийг 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлнэ.Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулжээ.
     
  • Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн.
     
  • Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар болов.

+ There are no comments

Add yours