Өөрийгөө “сайдын хүү” гэж нэрлэж буй нэгэн иргэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар бусадтай маргаж буй бичлэг цацагдаад буй.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 1-2-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах хотхоны зогсоолоос “Mercedes-Benz” маркийн автомашины жолооч 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэргийг нээж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн энэ сарын 26-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн бичлэгт дээрх тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нар нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байна. Ийм гомдол мэдээлэл өмнө нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байсан юм.
Одоогоор цахим орчинд нийтлэгдсэн дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийн бүртгэлд авч, цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулж байгаа” гэлээ.
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...