Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д айлчлал хийж буй дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй бололтой. Учир нь
ХКН-ын 20 дугаар их хурлын дараа БНХАУ хөрш зэргэлдээ 14 орноос зөвхөн хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авсан нь ийнхүү олон улсын анхаарлыг татсан хэрэг.
Энэ удаагийн төрийн тэргүүний хийсэн айлчлал нь эдийн засагт үр өгөөжөө өгөх онцгой айлчлал бөгөөд хэлцэлд хүрсэн олон шийдвэрүүд байв.
Тодруулбал,
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжлээ. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан.
- Монгол Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа юм.
- Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжлээ.
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх 4 гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.
- Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцжээ.
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм.
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байгаа.
Ямартай ч олон улсын тоймчдын хэлж буйгаар БНХАУ-ын даргэ Ши Жиньпин хэлэлцээд гарын үсэг зурсан бол заавал хэрэгжүүлдэг хэмээн онцолж байна.
Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам доллар байсан. Тэр үед ойрын 5 жилд 10 тэрбум ам долларт хүргэхээр хоёр тал тохиролцож байсан. Энэ нь амжилттай хэрэгжиж өнөөдөр 10 тэрбум ам долларт хүрсэн билээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...