Онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн ОХУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн прокурорын газраас ОХУ-ын Буриад Улсын иргэн Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай амийг нь хөнөөсөн.

Уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүллээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: УЕПГ

+ There are no comments

Add yours