Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
“Камдер” ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл иргэн А.Базар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Уг нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэн тус шүүх хянан шийдвэрлэж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус худалдааны төвийн өмнөх 584 ам метр бүхий тус талбайг чөлөөлөх хугацаатай үүргийг өгч, хугацаандаа биелүүлэхгүй бол албадан чөлөөлөх үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн талаар иргэн А.Базар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна.
Тус худалдааны төвийн өмнөх машины зогсоолыг барихдаа төв замд нь тулгаж барьснаас тухайн хэсгээр явган болон дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүн зорчихдоо машин замаар эсвэл худалдааны төвийн зогсоолоор явах хэрэгтэй болдог байсан. Харин шүүхээс уг талбайг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
