Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, гэртээ ганцаараа үлдсэн дөрвөн настай хүүхэд цонхоор унаж, амиа алдсан харамсалтай явдал гарчээ.
Энэ тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт 21:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Өндрөөс хүүхэд унаж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхиж явсны улмаас дөрвөн настай хүү гэртээ ганцаараа байхдаа цонхноосоо унаж нас барсан байсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Иймд хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхүй байж, анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Түлэгдэхээс сэргийлэх
Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
Зуухны тагийг заавал түгжиж байх,
Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
Тогонд цохиулахаас сэргийлэх
Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
Галын аюулаас сэргийлэх
Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...