АНУ-ын H-2 хөтөлбөрт Монгол Улсыг үргэлжлүүлэн хамруулах болжээ

АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас (USCIS) 2023 оны H-2A болон H-2B цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт хамрагдах боломжтой гадаадын улсуудын жагсаалтыг шинэчилсэн. Улмаар манай улс өмнөх жилүүдэд шаардлага бүрэн хангаж оролцсон тул уг жагсаалтад үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болоод байна.

Энэхүү шийдвэр нь нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна.

Монгол Улс анх 2018 онд H2 хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд 2021 онд Монгол Улсыг H-2A визний хөтөлбөрт заасан зохицуулалтын стандартыг хангаагүй гэсэн шалтгаанаар H2-А хөтөлбөрөөс хассан гэж ГХЯ-аас мэдээллээ.

+ There are no comments

Add yours