Арабруу Монгол Улсаас Шонхор хилээр гаргах асуудлын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр” Нууцаар Засгийн газрын тогтоолоор батлагддаг учраас би тоог нь хэлэх боломжгүй байна. Ер нь ан агнуур хүртэл нууцаар явагддаг. Ан агнуур, шонхор шувууны хилээр гаргах асуудал нууц байх шаардлагагүй гэж БОАЖ яам үзэж байгаа. Хаашдаа энэ тоо МУ-ын гаалийн бүртгэл дээр тэмдэглэгддэг тоо. Засгийн газраас нууцаар гардаг боловч МУ хилээр гарахад энэ тоо ил болдог гэсэн үг. Шонхор шувуу бол нүүдлийн шувуу. Монгол Улсын үндсэн шувуу бол биш. Saiz гээд олон улсын байгууллага байдаг. Энэ байгуулагад манай улс бүртгэгдсэн байгаа. Энэ байгууллагаас зөвлөмж гардаг. Зөвлөмжийн хүрээнд МУ-ын хилээр гаргах шонхор шувууны тоо гардаг. Энэ дээр БОАЖ яам, Экологийн цагдаагийн алба хамтран хяналтаа тавиад ажиллаж байгаа. Гаргаж байгаа хүмүүс шалгуулах үүрэгтэй. Цагдаад яагаад шалгуулаагүй нь бол мэдэхгүй байна. Шонхор дээр нэг онцлог байдаг. Хэсэг хугацаанд ашиглаж байгаад буцаагаад тавьдаг ийм л процесс. Дотоодод байгаа таны хэлсэн газрууд байгааг үгүйсгэхгүй. Тэрэн дээр хяналт шалгалт явагдаж байх чиг үүрэгтэй. БОАЖ яамны өгдөг зөвшөөрөл дээр шалгуулахгүй байх нэг ч шаардлага байхгүй. МУ-ын газар нутаг дээр хууль тогтоомж батлагдсан хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалт саадгүй явах ёстой” гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
