Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг 6 жил орчмын дараа тавьж дууслаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хоёр эгнээ болох 204.11 км замыг өнөөдөр бүрэн нээлээ.

Тодруулбал, Багц-2 хэсгийн 45.5 км зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр бүрэн нээсэн бол үлдсэн хэсэг болох Багц-4 хэсгийн 20 гаруй км замд орж буй төмөр замын гарам, тэмдэг тэмдэглэгээг өнгөрсөн хоёр өдөрт хийснээр ийнхүү зорчих хэсгийг бүрэн нээх боломж бүрдэж байна.

+ There are no comments

Add yours