Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт тууштай дэмжлэг үзүүлж ирснийг Монголын төр, засаг, ард түмэн өндрөөр үнэлдгийг дурдаж, ЖАЙКА-ын тусламж цаг үеэ олсон, иргэдэд хүртээмжтэй, сэтгэл шингэсэн байдгийг онцлов.
Цаашид уул уурхай, газрын ховор элемент, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлэв.
А.Танака сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг товч танилцуулж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч А.Танака-гийн энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-ын далайн чанад дахь сайн дурын гишүүд Монголд томилогдон ажиллаж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд болж байна.
А.Танака нь ЖАЙКА-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Монгол Улсад айлчилж байсан юм.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
