Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ыг энэ оноос эхлэн жилд хоёр удаа авахаар болсон.
Эхний удаагийн шалгалтыг зургаадугаар сард зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн шалгалтыг улсын хэмжээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-19-нд товлолоо. Арванхоёрдугаар сарын 16-19-нд болох ЭЕШ-д 2022 болон түүнээс өмнөх оны төгсөгчид хамрагдах аж.
Ингэхдээ 2013 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулах юм. Гэхдээ энэ удаагийн ЭЕШ-д ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.
2022 оны хоёр дахь ЭЕШ-ын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгоход оршино.

ЭЕШ-ын бүртгэл аравдугаар сарын 19-ний 15:00 цагт эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдана.
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....