“IHBIT Global” компани Лас Вегас хотноо зохион байгуулагдсан “W3BX” экспод уригдан оролцлоо 

Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид болон Web 3.0 салбарын шилдгүүдийн нэгдсэн арга хэмжээ 10 сарын 10-аас 13-ны өдрүүдэд Лас Вегас хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд “IHBIT Global” компанийн үүсгэн байгуулагчид болох гүйцэтгэх захирал Б.Гантиг, үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, санхүү хариуцсан захирал Stephen Chen нар урилгаар оролцсон бөгөөд X-Meta олон улсын крипто биржийн гүйцэтгэх захирал Dave Lee “Монгол улсад крипто салбар хэрхэн хурдацтай хөгжиж байгаа талаар болон блокчэйн дээр суурилсан мал аж ахуйг бүртгэлжүүлэх ROOT LEAF төслийн” талаарх илтгэлээ танилцуулжээ.

Тус экспод Amazon, Mastercard, Solana, Polygon Studios, O’Leary Ventures, The Bitcoin Foundation зэрэг дэлхийн томоохон байгууллагуудын удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн бөгөөд технологийн салбарын шилдгүүд нэг дор цуглан Web3.0-ын өнөөгийн асуудлууд болоод хөрөнгө оруулалтын боломжуудын талаар илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн туршлагаасаа хуваалцсан байна.

“IHBIT Global” компани болон “X-Meta” олон улсын крипто биржийн хамт олон  Монголын блокчэйн, крипто салбарын хөгжилд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулан, тус салбарыг сонирхогч залуучууддаа олон олон боломжуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн хэмжээний эвентэд урилгаар оролцож, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

+ There are no comments

Add yours