Эрдэнэт үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор оюуны өмчийн соёлыг бүтээх, төлөвшүүлэх, хамгаалах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчдод ашгаас хуваарилах зэрэг харилцааг зохицуулсан бодлого хэрэгжүүлэн ажилладаг. Одоогоор Эрдэнэт үйлдвэрт шинэ бүтээлийн патент гурав, ашигтай загвар нэг, үндсэн барааны тэмдгийн гэрчилгээ дөрөв, туслах барааны тэмдгийн гэрчилгээ долоо гээд нийт 15 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдээд байна. Харин оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэхээс өмнө үйлдвэрт явагдаж буй шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн сайжруулсан загвар хэмээн нэрлэж хөгжүүлдэг. Үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл нь амжилттай хэрэгжиж, ашигтай загварын гэрчилгээ авсан тохиолдолд зохион бүтээгч инженерүүд үйлдвэрийн газрын дундаж цалинг гурав дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний урамшуулал хүртэж байна. Инновацын үйл ажиллагааны бүрэлдэхүүнд судалгаа хөгжүүлэлтийн ажил, шинжлэх ухаан, технологийн төсөл, инновацын төсөл, оюуны өмчийн үйл ажиллагаа хамаардаг. Судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтарсан хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, нийт 780,4 сая төгрөгийн судалгаа шинжилгээний ажил болон шинжлэх ухаан, технологийн төсөлд санхүүжилт хийжээ. Тухайлбал, Эрдэнэт хотод өнгөрсөн 50-иад жилийн хугацаанд 60 мянган м2 талбайд хуримтлагдсан 30 мянган м3 лагийг үнэргүйжүүлэн боловсруулж сайжруулсан хөрс бий болгоод байна. Үүнээс 250 м3 сайжруулсан шимт хөрсийг “Ногоон хөгжил” төслийн нэгж энэ онд авч, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн дурсгалын бичвэр, Үйлдвэрлэл, технологийн парк болон Хаягдлын аж ахуйд тарьсан модны хөрс тэжээх зориулалтаар ашиглаж байна. Ирэх хавар 2000 м3 сайжруулсан хөрс гарах бөгөөд үүнийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хөрс бэлтгэлд зориулна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Энхтунгалаг ярилаа.
Үйлдвэрийн сайжруулсан загвар болон бүтээлийн төсөлд ихэвчлэн механикийн чиглэлийн буюу техник, тоног төхөөрөмжийн төлөв байдлыг өмнөхөөс нь сайжруулсан, ашиглаж буй технологид тохирсон техникийн сэлбэг, эд анги үйлдвэрлэх төслүүд хамрагдаж байна. Төслийн үр дүнд ашигтай загвар, шинэ бүтээл бий болж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэх боломж бүрддэг. Тухайлбал, Засвар механикийн заводын “КМД-3000Т2-ДП бутлуурыг сэргээн засварлах” төслийн үр дүнд энэ онд “Конусан бутлуурыг сэргээн засварлах төхөөрөмж” ашигтай загварын патент авчээ. Мөн “Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлийн патентыг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг. Оюуны өмчийн бодлогын цогц баримт бичигтэй Монгол Улсын анхны үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсаар байна.
More Stories
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын...
Агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60 хувь, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30 хувьтай нөлөөлж байна
Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн...
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб...
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их...
“Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион...