Хүүхдийн мөнгийг ирэх онд хэрхэн олгох нь олны анхаарлыг татаж, хэрхэх нь хүлээлт үүсгэж буй.
Сангийн сайд өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн 100,000 төгрөгөөр олгоно гэж мэдээлсэн. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараагаар төсвийн төслийг танилцуулахдаа хүүхдүүдийн 91 хувьд олгох боломжтой хэмээн мэдэгдэв.
Сайд Б.Жавхлан “Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна.
Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна.
Төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломжтой болсон” гэлээ.
Харин өндөр орлоготой гэдэгт хэр хэмжээний орлоготой өрхүүд хамаарах талаар тэрбээр “ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна.
ҮСХ дээр байгаа тооцоогоор
нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая,
орон нутагт 1.6 сая төгрөг байна.
Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Тэгэхээр дундаж хэмжээг хоёр дахин гэж тооцохоор 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрх өндөр орлоготой ангилалд байна” гэсэн юм.
Сангийн сайдын хэлснээс дүгнэвэл, 3.7 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдож, хүүхдүүд нь хүүхдийн мөнгөнөөс хасагдах магадлалтай болов.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
