Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр “Хүүхдийн төв сувилал дээр ажиллав. Тус сувилал нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1,260-1,380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай нийт 90 ортой Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага юм. Тус сувилал нь гурав хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эрхлэх үндэсний лавлагаа төв билээ.
Эрүүл мэндийн сайд тус сувиллын эмчилгээ үйлчилгээтэй танилцаж эмч ажилчдын санал хүсэлтийн сонслоо. Энэ өдөр мөн хүүхдийн төв сувилал 2022 оны анхны 3 ихэр хүүхдээ сувилахаар хүлээж авч сувилж эхэлсэн байсантай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцан эх ба хүүхдэд эрүүл энхийг хүсэж гарын бэлэг өглөө. Ташрамд дурдахад энэ онд ЭМЯ-наас “Хүүхдийн төв сувилал”-ын дотор засвар үйлчилгээнд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шаардлагтай рентген, хэт авиан оношилгооны аппарат зэргээр хангасанаас гадна, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.
Энэ үеэр тус сувилалд хандивлагчийн дэмжлэгээр барьсан тоглоомын талбайн нээлтэд оролцлоо. Энэхүү талбайн тоглоомнууд нь эко, аюулгүй, өргөсгүй модоор бүтээгдсэн бөгөөд тус сувилалд эмчлүүлж буй тусгай хэрэгцээт суурь өвчтэй хүүхдүүд болон сувиллаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн биеийн болон сэтгэхүйн хөгжилд онцгой хувь нэмэртэй юм. Энэхүү эко, аюулгүй иж бүрэн тоглоомын талбайг бүтээхэд хувь нэмэр оруулсан Азийн сангийн тэргүүн, “Анхны мянган алхам” ТББ-ын санаачлагч гишүүн Марк Коениг, ТББ-ын гүйцэтгэх захирал Юүри Хацусэ, УЗ-ын захирал Н.Ундраа болон эрхэм эцэг эх, асран хамгаалагч эмнэлгийн удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
