Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)-аас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна.
Энэ хүрээнд сургуулийн орчимд худалдаа эрхэлж буй 15 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд нь илэрчээ.
Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг, хүнсний түүхий эд, сав, баглаа боодол, шошгод анхаарах гэсэн гурван төрлийн зөвлөмж тараасан талаар мэдээлэв.
Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна. Үүнд:
Бүх төрлийн хийжүүлсэн ундаа,
Энергийн болон спортын ундаа,
Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа,
Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль,
Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт),
Чипс, эрдэнэ шишийн хөөс /попкорн, давсалсан, бүрсэн самар 7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон,
Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр,
Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс,
Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс,
Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) багтаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
