Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан тус үйлдвэрт “100 бүтээлч ажил” аян өрнөж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн санаачилгаар эхлүүлсэн тус аяны хүрээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны чиглэлийн 100 бүтээлч санал, төсөл төлөвлөгджээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл, бүтцийн нэгжийн гарцын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бүтээлч ажил, үйл ажиллагаанд сайжруулалт, үр өгөөж бий болгохуйц шинэлэг шийдэл бүхий бүтээл, гадаад орчин, өнгө үзэмж сайжруулах шийдэл зэрэг олон ажлууд аяны хугацаанд хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд 74.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 19 ажил бүрэн хэрэгжжээ. Баяжуулах үйлдвэрийн Б.Буяннэмэх ахлагчтай баг цехийнхээ Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвд “Үндэсний өв соёлын танхим” байгуулснаар ажилтнууд болон тэдний гэр бүл, хүүхэд залууст үндэсний зан заншлыг таниулж, өвлүүлэх орчин бүрдүүлэв. Үйлдвэрлэлийн гарц, чанар, тоо хэмжээг нэмж, өсгөх чиглэлээр Засвар механикийн заводын Б. Наранбаатар ахлагчтай баг “Ил уурхайн ЭКГ-12 шанага үйлдвэрлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ”100 бүтээлч ажил” аян ирэх 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Цаашид энэ эрчээрээ ажиллаж, төлөвлөсөн бүтээлч ажлуудаа чанартай гүйцэтгэж, дуусгахад анхаарч байгаа гэж аяны Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Л.Уранцэцэг онцоллоо.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
