Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн бар Сингапур улсаас туршлага судлаад ирэхдээ иргэдээ тултал нь торгоно гэдэг ганц юм сурсан бололтой.
Угаасаа тоондоо муу, цээжний пангаар дуртай юмаа бурдаг түүний санаанд 50 сая, 400 сая гэдэг тоо их амархан багтаад байдаг бололтой.
Л.Оюун-Эрдэнэ: Тамхины ишээ хаявал 50 саяар торго. Хуулиа гялс батлуулчих. Тоглоомын дүрэм ойлгомжтой шүү дээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн бар Сингапур улсаас туршлага судлаад ирэхдээ иргэдээ тултал нь торгоно гэдэг ганц юм сурсан бололтой.
Угаасаа тоондоо муу, цээжний пангаар дуртай юмаа бурдаг түүний санаанд 50 сая, 400 сая гэдэг тоо их амархан багтаад байдаг бололтой.
ЖДҮ, Нийгмийн даатгалын санг тоносон МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ундармааг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг улсад татсан тамхины ишээ газар хаявал 50 сая төгрөгөөр торгох санаатай гэнэ. Манай бодлогогүй ерөнхий сайдынхаар бол тамхины ишээ газарт хаях нь авилга авах, татвар төлөгчдийн мөнгийг идэж уухаас илүү хор хөнөөлтэй үйлдэл байх нь.
Өнөөдөр Монгол улсад энгийн ажилтан тамхины торгуульд 50 сая төгрөг төлөхийн тулд дунджаар юу ч идэж ууж, өмсөж зүүлгүй 4 жил 1 сар ажиллах хэрэгтэй гэдгийг манай дарга нар даанч мэддэггүй бололтой.
“50 мянгын торгуультай болохоор хог хаялгүй яахав дээ. 50 саяар торго. Тэгээд яахав дээ, мөнгөтэй байвал болно доо. Торгуулийг нь нэмчих. Гялс хуульчил. Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруул. Намрын чуулганаар гялс батлаад л болоо. Тоглоомын дүрэм ойлгомжтой” гэж улсын ерөнхий сайд зоргоороо, тоомжиргүй ярьж суугааг харахад энэ улсад ямар ч цаашдын төлөвлөгөө, бодлого байдаггүй, Л.Оюун-Эрдэнэ яавч улс орны бодлого, шийдвэрийг зангидаж, улс удирдах хэмжээний улс төрч биш гэдэг нь ойлгомжтой харагдана.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийг дагалдан яваа албан хаагчид “Гал ирээд байхаар нь хойшлуулсан” “Улс төрийн юм ороод байхаар нь түр больсон” гэх зэрэг байж боломгүй албан бус үгсийг удаа дараа хэлж байгааг харахад энэ улсад бодлогоор ажил явдаггүй, намын цүнх барьсаар дээр гарсан дарга нар өөрсдөдөө хэрэгтэй, ирэх сонгуульд нэмэртэй гэснээ л хийсэн болдог нь харагдана.
Мэдээж гудамж, талбайд хог хаяж болохгүй, бусдын буруутай үйлдэлд тохирсон торгууль оногдуулах, хариуцлага хүлээлгэх ёстой нь ойлгомжтой. Гэвч улсын ерөнхий сайд орчлонгоос тасарсан, хэзээ ч хөрсөнд буухын аргагүй, судалгаа дүгнэлтгүй мөнгөн дүн яриад иргэдээ дураараа доромжлоод сууж байдаг, энэ мэт удаа дараагийн үйлдлийг нь бид ч тэвчээд дуугүй өнгөрдөг нь харамсалтай.
МӨРЧ.МН
Posted by Мөрч MN on Monday, August 15, 2022
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
