“Иргэн төртэйгөө шууд харьцах үндэсний цахим шуудангийн системтэй болж байна”

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, “Үндэсний цахим шуудангийн систем өнөөдрөөс нээгдэж байна. 16-аас дээш настай хүмүүсийг И-Монголиагаар дамжуулж цахим хаягтай болгож байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 3.8 сая хүн ухаалаг гар утас хэрэглэж байгаагаас 1.5 сая нь И-Монголиаг ашиглаж байгаа. Үндэсний цахим шуудангийн системийн гол давуу тал нь иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харьцах боломжтой.

Жишээлбэл, одоогоор 61 мянган хүний гадаад паспортын хугацаа дууссан байна. Эдгээр иргэнд таны гадаад паспортын хугацаа дууссан байна гэх мэдээллийг и-мэйлээр илгээнэ. Мөн 4950 хүний иргэний үнэмлэхний хугацаа дуусаж байгаа тул уг мэдээллийг нь илгээх юм. Энэ мэтчилэнгээр төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоонд шилжиж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours