ГССҮТ эмч, ажилчдынхаа үндсэн цалинг 20-45 хувиар нэмж, 35 хүнд орон сууцны урьдчилгаа олгожээ

Эрүүл мэндийн сайдын 2018 оны долдугаар сарын 20-ны А/295 дугаар тушаалын дагуу жил бүрийн наймдугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан.

Энэ хүрээнд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн удирдлагууд нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 20-45 хувиар нэмжээ. Мөн 35 ажилтанд орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн эрхийн бичиг гардуулсан байна. 

Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа наймдугаар сарын 1-10-ны хооронд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудаас судалгаа авч ГССҮТ-д 6-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгожээ. Түүнчлэн цаашид 10-15 жил тогтвортой ажиллах, өөрийн нэр дээр орон сууцгүй, орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 35 эмч, эмнэлгийн ажилтныг сонгосон байна.

Удирдлагын зөвлөлийн хурал болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, бусад ажилчдын төлөөллийг оролцуулж нээлттэй шалгаруулалт зохион байгуулсан талаар мэдээллээ. 

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    За энэ чинь улирал бүр олгодог үр дүнгийн урамшуулал л байна ш дээ. Ингэж сүр болгох шаардлага байна уу даа.
    Байрны урдчилгаа чинь ЗГ-с төрийн албан хаагчид олгож бсан тусламж бна . Энэ эргэн төлөгдөх нөхцөлтэй.
    За одоо тэгээд Цалин хөлс нэмэгдүүлж бас байрны урдчидгаа авлаа гэж дэд захирал чинь ажилд орж ирээд дарамтална ш дээ. Үүний оронд зүгээр явсан нь онох байхаа

+ Leave a Comment