“Алсын хараа 2050” болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг ирэх есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах боломжийг олгож буй энэхүү нээлттэй өдөрлөгт дараах байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Үүнд:
Төрийн байгууллагууд;
Иргэний нийгмийн байгууллагууд; иргэдийн сайн дурын хөдөлгөөн
Хувийн хэвшлийн байгууллагууд;
Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд;
Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд;
Олон улсын байгууллагууд;
Хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд;
Хэвлэл мэдээллийн байгууллагууд
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.
Монгол хэлээр: https://bit.ly/3vVKUBr
Англи хэлээр: https://bit.ly/3zL7wFT
—
SDG OPEN DAY
10 September 2022
Sukhbaatar Square
SDGs are everyone’s business. These goals are to be achieved by all concerted and collective efforts by all stakeholders, including the Government, development partners, private sector, academia, civil society and last, but not least, by individual citizens.
We invite all stakeholders to participate in the SDG Open Day!
For detailed information:
In Mongolian: https://bit.ly/3vVKUBr
In English: https://bit.ly/3zL7wFT
Хамтран зохион байгуулагчид / Organizers and Partners
Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
