Өмнөговь аймагт амиа алдсан цэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийж байна.
ЗХЖШ: Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н албаа хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг, зөрчил гарсан. Талийгаачийн ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчний 167 дугаар анги дээр Зэвсэгт хүий хяналт шалгалт үнэлгээний газар, зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалаас албаны шалгалт хийгдэж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын дарга, зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарсан байгаа.
Нэгдүгээрт, ЗХЖШ-ын даргын 2022 оны долдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгоод офицерийн алба хаах гэрээг нь цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтанг шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулаад албан тушаалаас нь чөлөөлсөн.
Зэвсэгт хүчний 167-р ангийн ………….. дэслэгч Мөнхжинтулга, ……………………… ахлаг ахлагч Батболд нарыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, долдугаар сарын 21-нээр тасалбар болгоод албан тушаалаас нь чөлөөлсөн.
Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тус хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. ” гэлээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
