“Омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, иргэдийн 10 орчим хувьд тархсан тул амны хаалтаа зүүх хэрэгтэй”

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, манай улсад коронавируст халдварын Омикрон хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн байна. Тиймээс хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөлөө.

+ There are no comments

Add yours