Энэ жилийн наадмаар улсын хэмжээнд 1,543 хүүхэд мэндэлжээ

Баярын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд хэдэн хүүхэд мэндэлснийг Нийслэлийн эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тодрууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн мэдээллийн албаны мэргэжилтэн Х.Дэлгэрмаа “Улсын хэмжээнд долдугаар сарын 8-16-ны байдлаар

Төрсөн эх -1,533
Амьд төрсөн хүүхэд -1,543 бүртгэгдсэн.
Харин амьгүй төрөлт тав байна.

Улаанбаатар хотын хувьд 842 эх төрж, 851 хүүхэд мэндэлсэн. Амьгүй төрөлт хоёр байсан” гэв.

+ There are no comments

Add yours