“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замын одоогийн нөхцөл байдалтай танилцаж, замын трассын дагуу байгаль орчин, нийгмийн хамгааллын нөлөөллийг тогтоох, холбогдох судалгаа хийх, зураг төсөлд өгөгдсөн трассыг баталгаажуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт боловсруулахаар санал солилцжээ. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд замын трассд хамаарах цэгүүд, тээвэрлэлт хийх зай хамгийн богино учир барилгын ажлын өртөг хямд, автомашины хөдөлгөөнд саадгүй, аюулгүй нэвтрүүлэн өнгөрүүлэх боломжтой, тээвэр ашиглалтын зардал бага, зорчих хугацаа хэмнэлттэй, хөдөлгөөний аюулгүй нөхцөл байдлыг хангасан, орон нутгийн тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг эрс багасгах боломжтой зэрэг олон давуу талтайг холбогдох албаныханд тайлбарласан байна. Түүнчлэн сонгоод буй трассын гуравдугаар хувилбар нь орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд үндэслэн дэмжлэг авсан юм. Тус замын барилгын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулснаар Монгол улсын авто замын ирээдүйн сүлжээ болох Арц суурь, Бургастайн хилийн боомт гэсэн босоо тэнхлэгийн авто зам, түүгээр өнгөрөх олон улсын транзит тээвэр өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...