Д.Тогтохсүрэн: Дүүргийн арслан ч юм уу нэг цол бий болгочих хэрэгтэй

Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Үндэсний баяр наадмын тухай хуулиар аймаг дүүрэг хоёрыг адилтгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна. Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг наадам хийхийг үгүйсгэж болохгүй. Харин дүүргийнх нь цолыг бий болгох хэрэгтэй. Сумын заан гэж арай хэлж болохгүй бол дүүргийн арслан ч юм уу нэг юм бий болгочих хэрэгтэй. Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ гэсэн байгаа. Дүүрэг гэдэг үг байхгүй. Үүнийг бид бодолцох ёстой” гэв.  

+ There are no comments

Add yours