Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах Засгийн газрын шийдвэрийн дагуу орон сууц эзэмших эрхийн бичгийг нь өнөөдөр өөрийн биеэр гардууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хоёр жилийн өмнө Орхон аймагт ажиллах үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон уурхайчдын гаргасан хүсэлтийн дагуу Эрдэнэт үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулсан. Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрт 20 буюу түүнээс дээш жил ажилласан, одоо ажиллаж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн “фондын” байранд буюу үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцанд амьдардаг, өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр хувьчилж аваагүй, мөн орон сууцны мөнгөн дэмжлэг авч байгаагүй ажилчдад байрыг нь хувьчилж, Балжиннямтай билигт сайн өдөр орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү гардууллаа.
Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Цар тахлын хүнд цаг үед ачааны хүндийг Эрдэнэт үйлдвэр үүрснийг Монголын ард түмэн мартахгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Эрдэнэт үйлдвэр Засгийн газарт том дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үүний ард уурхайчдын маань хөдөлмөр хөлс бий…” хэмээн онцлоод өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон ажилчдад баяр хүргэж, аз жаргалын дээдийг хүсэн ерөөв.
Орон сууц эзэмших эрхийн бичиг гардсан зарим ажилчдын сэтгэгдлийг сонслоо.
Д.МӨНГӨНСҮХ:
Би Эрдэнэт үйлдвэрт 29 жил ажиллаж байна. Барилга засварын цехийн бетон мужаанчин. Олон жил амьдарсан орон сууцаа хувьчлан авч байгаадаа үнэхээр баяртай байна. Зууны манлай үйлдвэртээ хөдөлмөрөө тууштай зориулсны маань үр шим юм даа. Засгийн газартаа, үйлдвэрийн удирдлагууддаа баярлалаа. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Уурга нь урт, хуйв нь уужуухан байг ээ.
Ж.ДОЛГОРЛХАМ:
-Манай нөхрийг Д.Одсүрэн гэдэг. Би энд гэр бүлийн хүнээ төлөөлж ирсэн. Манай хүн Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт 26 жил ажилласан. Одоо гавьяаныхаа амралтад сууж байгаа. Би тогооч мэргэжилтэй, улсад 22 жил ажилласан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрээсээ анх удаа орон сууц үнэгүй хувьчлан авч байгаад баяртай байна. Манайх гурван хүүхэдтэй, ам бүл тавуул. Үе дамжуулан үлдээх өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болно гэдэг сайхан. Ингээд Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагуудад эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе. Уурхайчин хамт олондоо ажлын улам их амжилт хүсье.
Н.ЛХАГВАДОРЖ
Орон сууц эзэмших эрхийн бичгээ гардлаа. Сэтгэл маш өндөр байна. Би Ил уурхайд цахилгаан ба хийн гагнуурчнаар ажилладаг. Эрдэнэт үйлдвэртээ 29 дэх жилдээ ажиллаж байна. Ирэх есдүгээр сард гавьяаны амралтдаа гарна. Үүний өмнө ийм баярт үйл явдал манай гэр бүлд тохиож байгаад баяртай байна. Олон жил амьдарсан, дурсамж шингэсэн байраа өөрийн болгоно гэдэг гайхалтай. Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагуудад, төр засагтаа баярлалаа. Уурхайчны яруу алдар бадартугай.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
