Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн инновацын парк байгуулж, энэ салбарт хувьсал хийхээр Швед улсын мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Шведийн хаант улсын “Садкора Форестри”, “Би Си Си” компанийн удирдлага, мод үржүүлгийн технологич мэргэжилтнүүд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрт ажиллахдаа Монголд анх удаа байгуулагдаж буй 1000 тонн үрийн агуулах буюу Ойн генетик нөөцийн төвийн байгууламжтай танилцаж, нэн ховор, ашигт ургамлуудын генетик нөөцийн хамгаалал, үрийн банк, хөрсний төв байгуулах, тарьц, суулгац үржүүлгийн чиглэлээр санал солилцсон юм. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын “Шар тал”-д мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөснийг газар дээр нь очиж үзлээ. Энд Шведийн орчин үеийн бүрэн автоматажсан технологийн шийдэл, инновацыг нэвтрүүлэх талаар хоёр талын мэргэжилтнүүд санал солилцож, уур амьсгал, хөрс, газар зүйн үндсэн байдалтай биечлэн танилцсан. “Шар тал”-д зөвхөн мод үржүүлгийн газар биш ирээдүйд аялал жуулчлалын нэгэн цэг, улсын хэмжээний ойн сургалтын төв бий болох юм, гэж Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзул ярилаа. Түүнээс гадна үрийн цэцэрлэгт хүрээлэн, ойг зөв арчилбал ямар байдгийг харуулсан ойн сургалтын үзүүлэн талбайнуудыг ч бэлтгэхээр төлөвлөснөө танилцуулсан.

Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай. Монголын мод үржүүлгийн газруудад тарьж буй үрийн 50-60 хувь нь ургаж байгаа бол Шведийн мод үржүүлгийн технологи нэвтрүүлснээр үрийн соёололтыг 95 хувьд хүргэх, суулгацыг 2-3 жил ургуулж байж ойжуулалтад гаргадаг байсан бол нэг жилийн хугацаанд гаргах нөхцөл бүрдэх ажээ. Түүнээс гадна Швед технологиор нэг сая үрийг гурван өдөрт суулгах боломжтой гэж “Би Си Си” компанийн технологич Андрес Бернер танилцууллаа.

Энэ үеэр Швед улсын “Садкора Форестри” компанийн төлөөлөгч Нилс Өү Веаргаарден хэлэхдээ, “Монгол улс маш том зорилго дэвшүүлсэн. Түүндээ хүрэхийн төлөө олон хүн зэрэг хөдөлж байна. Ийм их хүсэл эрмэлзэл байхад зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэл төгс байж болно. Ойн экосистемд биологийн олон янз байдал онцгой чухал бөгөөд олон төрлийн мод, ургамал бүхий ой илүү эрүүл, тэсвэртэй байдаг. Ийм учраас Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ойн генетик нөөцийг хамгаалахад анхаарал хандуулж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн салбарт шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлснээр мод тарих үйл ажиллагаанд том дэвшил гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
