Бусдын гэрт нэвтэрч, хүч хэрэглэн дээрэм үйлдсэн этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагийн 22:20 цагийн орчимд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 8-р хорооны тоотод хар бараан өнгийн малгайтай цамцтай, масктай үл таних хоёр этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг явуулахад хохирогчийн найз гэх “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Одоогоор гэмт хэрэгт сэжиглэгдэж буй “Д”, “Я”, “А” нарыг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж, “З”, “Ц” нарын эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мөн иргэд гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг сэрэмжлүүлэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...