Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаануудын нэг нь хүн төрөлхтний хэтийдсэн хэрэглээ, ой модоо хайр гамгүй тайрсных билээ. Иймээс моддын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Ердөө ганц мод нэг жилийн турш дөрвөн ам бүлтэй өрхийн цэвэр агаарын хэрэгцээг хангадаг. Тиймээс нэг ч болтугай мод тарих нь ирээдүйдээ хийж буй чухал үйл юм.
Мод нь байгалийн агаар цэвэршүүлэгч бөгөөд усны насос юм.
Зарим зүйл мод нь 400 гаруй жил насалдаг бөгөөд байгалийн хамгийн удаан амьдрагч, мөнх наслагч биет юм.
Мод бүхэн үндэстэй бөгөөд энэ нь хоёр чухал үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Нэгд, тэд модыг газарт бэхлэх үүрэгтэй, ингэснээр мод нь дээш эгц ургаж чаддаг. Хоёрт, үндэс нь ус, эрдэс бодис, тэжээлийг хөрснөөс сорж бусад эд эрхтнүүдэд хүргэх үүрэгтэй бөгөөд үүгээр мод өөрийгөө тэжээн өсөн хөгждөг.
Мөчир нь их бие навчтай холбох бөгөөд гол ишнээс навчинд ус, тэжээлийн бодисыг хүргэх үүрэгтэй.
Навч нь мөчрийн уртын дагуу тусгай зохион байгуулалттайгаар эгнэн ургасан байх ба аль болох их хэмжээний нарны цацрагийг өөрт хүлээн авч гэрлийн тусламжтайгаар тэжээлийг зохицуулах зориулалттай юм.
Дэлхийн хамгийн том модыг Сэквоя (5едио1аСепСгоп д1дап!еит) буюу Генерал Шерман гэж нэрлэнэ. Энэ мод нь 83 метр өндөр, 31 метр гаруй том тойрогтой. Сэквоя мод тавхан миллиграмм жинтэй үрээс ургадаг.
Дэлхийн хамгийн өндөр мод нь Харри Кол ажээ. Харри модны өндөр нь 112 метр буюу 37 давхар өндөр барилгатай тэнцэх аж.
Дэлхий дээр олон янзын төрөл зүйлийн мод ургадаг. Бидний мэдэж байгаагаар өнөөдөр 60000-70000 зүйл модыг нэрлэж болно. Харин Монгол улсад нийт 20 зүйл модлог ургамал бүртгэгдсэн.
Манай дэлхийн нийт нутаг дэвсгэрийн 29.6 хувийг ой эзэлнэ. Харин манай орны газар нутгийн 8.2 хувийг ой бүрхдэг.
Шилмүүст мод бүр мөнх ногоон байдаггүй. Шилмүүст модны үр боргоцойд агуулагдана. Шилмүүст мод нь ихэвчлэн дээшээгээ тэмүүлэн ургах ба гурвалжин хэлбэр үүсгэсэн байдаг.
Нэг жилийн хугацаанд 1 мод 12 кг СО2 -ыг өөртөө шингээж 4 ам бүлтэй өрхийн жилийн хүчилтөрөгчийг хангадаг. 10 га талбайд ургах модод жилд 2.5 тонн нүүрс хүчлийн хий сордог.
Дэлхий дээр олон төрлийн ой мод зонхилдог. Тухайлбал, тропикийн ой, субтропикийн ой, хойд бүсийн тайгын ой, ширэнгэн ой гэх мэт. Тропикийн ой дэлхийн хүчилтөрөгчийн 40 хувийг хангадаг байна. Тропикийн ой нь Дэлхийн нутаг дэвсгэрийн долоо хүрэхгүй хувийг бүрхэх боловч нийт модлог төрөл зүйлийн бараг тэн хагас нь энд ургана.
200000 навч бүхий 30 метр өндөр мод нь 43000 литр усыг сорох бөгөөд ургамал ургалтын нэг улиралд л түүнийгээ агаарт ууршуулдаг байна.
Бид өдөр бүр модны гаралтай эд зүйлс, хоол хүнс амьдрал ахуйдаа хэрэглэдэг. Тухайлбал, бидний зурдаг харандаа, бичдэг цаас, сууж буй сандал, ширээ болон бидний дотор нь амьдарч буй байшин барилга бүгд л модноос гаралтай.
Нүүрс нь эртний ой мод, ургамлын үлдэгдлээс үүссэн бөгөөд газрын гүнд өндөр даралт, температурын дор бүрэлдэн тогтсон байна.
Өнөөдөр 10 эм тутмын нэгэнд нь ургамал ба түүний эд эсээс гаргаж авсан бодисыг хэрэглэж байна. Тропикийн ойн ургамлаас гаргаж авсан бодисуудаар эм үйлдвэрлэхэд жилд 40 тэрбум доллар зарцуулагддаг. Аспирин эмийн гол найрлагыг бургаснаас гаргаж авсан байна.
Халуун орны хумхаа өвчин, цусны даралт, зүрхний эмгэг зэрэг бүхий л өвчнийг анагаах эм тангуудад тропикийн ойн ургамлууд зайлшгүй орсон байдаг.
Дэлхийн гадаргаас жилд дунджаар 24 тэрбум үржил шимт хөрс ус, салхины үйлчлэлээр зөөгддөг.
Нэг навчит мод жилд нэг тонн ус сорон авдаг байна. Навчит мод нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд маш өргөн ихэвчлэн дугараг хэлбэрийг үүсгэн ургана. Навчит модны гол төлөөлөгчид нь царс, агч, хайлаас зэрэг болно.
Нэг тонн дахин боловсруулсан цаас үйлдвэрлэхэд 17 модыг огтлохоос хамгаалж, 4100 кВт/цаг эрчим хүч буюу дундаж айлыг 6 сар дулаацуулах эрчим хүчийг хэмнэж байдаг.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
