Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Алтанзул, холбогдох албаныхан Туул голын бохирдол бүхий хэсгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, зарим шийдвэрийг гаргахаар ажиллаж байна.
Тус хэсгүүдэд БОАЖЯ-ны усны бодлого зохицуулалтын газар, ОББҮХ, Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, ШУА-ийн хими, хими технологийн хүрээлэн, Барилга, хот байгуулалтын яам, Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийн албаны төлөөлөл байлцлаа.
Нэг талаас төв цэвэрлэх байгууламжийн технологийн хоцрогдол, нөгөө талаас үйлдвэр ААНБ-ууд төв цэвэрлэх байгууламжид усаа нийлүүлэхдээ, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт MNS 6561:2015 стандартыг хангаж ажиллахгүй байгаа гэдгийг албаныхан онцолж байна.
Өөрөөр хэлбэл төв цэвэрлэх байгууламжид MNS 6561:2015 стандартаар хаягдал ус нийлүүлэгдэж, хүрээлэн буй орчинд нийлүүлэгдэх хаягдал ус MNS 4943 стандартад нийцүүлж, нийлүүлэх шаардлагатай.
Гэвч ААНБ-ын технологийн хаягдал ус нь хэт өндөр бохирдолтой ирж байгаа нь, хаягдал усыг бүрэн цэвэрлэж чадахгүй байх, улмаар Туул голыг бохирдуулах шалтгаан нөхцөл болж байгаа юм.
Томоохон бохирдуулагчид авто угаалгын газрууд, арьс, шир боловсруулах, ноос, ноолуурын үйлдвэрүүд, бусад химийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хими цэвэрлэгээнүүдийн бохирдол хамаарч байгаа юм.
✅Иймээс Ус сувгийн удирдах газарт төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй, технологийн хаягдал усыг хүлээж авахгүй байхыг БОАЖЯ, ОББҮХ-ноос үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл дээрх чиглэлийн ААНБ-ууд, үйлдвэрүүд технологийн хаягдлаа усаа өөрсдөө цэвэрлэж, төв цэвэрлэх байгууламжийн стандартад нийцүүлсний дараа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх юм.
✅ Мөн Туул гол дагуу нийт 5 цэгээс усны дээж авч, лабораторийн шинжилгээнд өглөө. Шинжилгээний дүнг үндэслэн авах арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна.
✅Лабораторийн шинжилгээний хариу ирэх 7 хоногт гарах юм байна.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Загастайн давааны замыг нэг чигийн хөдөлгөөнөөр нээжээ
9 дүгээр сарын 22-ны өдөр Загастайн даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Завхан Азза" ХХК, Улиастай сумын хот тохижилт үйлчилгээний албаны...
“Эрдэнэс тавантолгой” хк 224.0мянган тонн коксжих нүүрс, 32.0 тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 3 удаагийн...
Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар “ТОП 6” тэмцээний үеэр хүүхэд, залууст зориулсан мэх, техникийн сургалт явуулна
Монгол Улсын гавьяат тамирчин, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, “Ташкент-2022” ДАШТ-ий алтан медальт Цэнд-Очирын Цогтбаатар жин тус бүрийн шилдгийг шалгаруулах...