Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Алтанзул, холбогдох албаныхан Туул голын бохирдол бүхий хэсгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, зарим шийдвэрийг гаргахаар ажиллаж байна.
Тус хэсгүүдэд БОАЖЯ-ны усны бодлого зохицуулалтын газар, ОББҮХ, Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, ШУА-ийн хими, хими технологийн хүрээлэн, Барилга, хот байгуулалтын яам, Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийн албаны төлөөлөл байлцлаа.
Нэг талаас төв цэвэрлэх байгууламжийн технологийн хоцрогдол, нөгөө талаас үйлдвэр ААНБ-ууд төв цэвэрлэх байгууламжид усаа нийлүүлэхдээ, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандарт MNS 6561:2015 стандартыг хангаж ажиллахгүй байгаа гэдгийг албаныхан онцолж байна.
Өөрөөр хэлбэл төв цэвэрлэх байгууламжид MNS 6561:2015 стандартаар хаягдал ус нийлүүлэгдэж, хүрээлэн буй орчинд нийлүүлэгдэх хаягдал ус MNS 4943 стандартад нийцүүлж, нийлүүлэх шаардлагатай.
Гэвч ААНБ-ын технологийн хаягдал ус нь хэт өндөр бохирдолтой ирж байгаа нь, хаягдал усыг бүрэн цэвэрлэж чадахгүй байх, улмаар Туул голыг бохирдуулах шалтгаан нөхцөл болж байгаа юм.
Томоохон бохирдуулагчид авто угаалгын газрууд, арьс, шир боловсруулах, ноос, ноолуурын үйлдвэрүүд, бусад химийн найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хими цэвэрлэгээнүүдийн бохирдол хамаарч байгаа юм.
✅Иймээс Ус сувгийн удирдах газарт төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй, технологийн хаягдал усыг хүлээж авахгүй байхыг БОАЖЯ, ОББҮХ-ноос үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл дээрх чиглэлийн ААНБ-ууд, үйлдвэрүүд технологийн хаягдлаа усаа өөрсдөө цэвэрлэж, төв цэвэрлэх байгууламжийн стандартад нийцүүлсний дараа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх юм.
✅ Мөн Туул гол дагуу нийт 5 цэгээс усны дээж авч, лабораторийн шинжилгээнд өглөө. Шинжилгээний дүнг үндэслэн авах арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна.
✅Лабораторийн шинжилгээний хариу ирэх 7 хоногт гарах юм байна.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
