Өнгөрсөн Ням гарагт Шанхай хотын нэгэн асрамжийн газраас нас барсан өндөр настныг уутанд хийгээд авч явсан эмнэлгийн ажилтнууд амьд байгааг нь сүүлд мэджээ.
Уг үйл явдлыг асрамжийн газрын ойролцоо явсан хүн гар утсаараа бичиж аваад сошиал сүлжээнд тараасан нь таван долоо хоног орчим хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд байгаа Шанхайн оршин суугчдыг хилэгнүүлсэн байна.
Бас тус хотын эрүүл мэндийн систем цар тахлын улмаас туйлдаж, хариуцлага нь суларч байж болзошгүй гэсэн айдсыг нэмэгдүүлжээ.
Болсон явдлын мөрөөр Путуо дүүргийн захиргаа арга хэмжээ авч, буруутныг олж тогтоох шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.
Шанхай хотын Сахилгын Хяналтын Төв Зөвлөл таван албан тушаалтанд арга хэмжээ авснаа мэдээлжээ.
Тэдний дотор асрамжийн газрын захирал, эмч зэрэг хүмүүс багтсан байна.
Бас орон нутгийн намын хорооны нэг ажилтныг шийтгэжээ.
Асрамжийн газрын захиргаа олон нийтээс уучлал гуйсан бол цогцос хадгалах газрын удирдлагууд өндөр настан амьд байгааг түрүүлж мэдээд бусдадаа хэлсэн ажилтныг 5,000 юаниар шагнажээ.
Нас барсан гэж үзэж байсан өндөр настныг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлснийг Хятадын төрийн төв хэвлэл мэдээлсэн байна.
25 сая оршин суугчтай Шанхай хот гуравдугаар сарын сүүлээс хойш хатуу хөл хорионы дэглэмд байгаа. Энэ үеэр хүнсний хангамж, түгээлт тасалдсан нь иргэдийг бухимдуулж, эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлж байв.
Тиймээс эрх баригчид халдварын тархалтыг хяналтдаа оруулсан гэж үзээд тус хотын 15 сая гаруй оршин суугчид гэрээсээ гарах, чөлөөтэй зорчих эрх олгож байгаагаа Бямба гарагт зарласан юм.
Гэвч Даваа гарагт чөлөөлөгдсөн иргэдийн дотроос халдварын 58 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор дахин хөл хорионд шилжих вий гэсэн айдас хүмүүсийн дунд үүссэн ч эрх баригчид одоогоор ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа аж.
Даваа гарагт Хятад даяар шинж тэмдэгтэй халдварын 368 шинэ тохиолдол, шинж тэмдэггүй халдварын 5,647 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Тэдгээрээс 274 болон 5,395 тохиолдол нь Шанхай хотод илэрсэн байна.
Эх сурвалж: The Guardian
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...