НОГООН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДСАНТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА
✅Алсын хараа: 2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт байгаль орчинд ээлтэй ногоон зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үр ашигтай дэвшилтэт ногоон технологийг эдийн засгийн хөшүүргээр дэмжих, ногоон бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох механизм бий болгох тухай заасан.
✅Дээрх бодлогын баримт бичгийн хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Хаан, Хас, Төрийн банкуудтай хамтран “Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022 онд тус банкуудад олгох санхүүжилтийн гэрээ байгуулагдлаа.
✅Арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид нийт 25 төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байсан бол уг бүтээгдэхүүний тоог 9-өөр нэмэгдүүлж, иргэн, аж ахуйн нэгжид нийт 34 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгохоор шийдвэрлэж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор батлагдлаа.
✅Шинээр нэмэгдсэн, ногоон зээлээр авах боломжтой бүтээгдэхүүнүүд:
Иргэнд:
Хувийн орон сууцыг инженерийн шугам сүлжээнд холбох,
Өрхийн хэрэглээний болон өөрийн объектийн нүүрсээр галладаг зуухыг хийн зуухаар солих.
Аж ахуй нэгжид:
Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур,,
Бүх төрлийн өвөл, зуны хүлэмж барих,
Усны урсацын эрчим ашиглан ус шахах төхөөрөмж авах,
Ойн аж ахуйн болон хөдөө аж ахуйн трактор авах,
Ойн аж ахуйн болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд /анжис, борной, роторт сийрүүлэгч, далан гаргагч, модны нүх ухагч өрөм, үрлэгч, суулгац шилжүүлэн таригч, ковш, чиргүүл, бууц бордоо цацагч/
Автомашины яндангийн шүүлтүүр,
Нүүрсээр ажилладаг зуухыг хийн зуух болон сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээр солих.
✅Мөн Ногоон зээлийг дээрх банкуудаар дамжуулан жилийн 2-8 хувийн хүүтэйгээр олгож байна.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
