“ХЗДХ-ийн яам 6.8 тэрбум төгрөгөөр нисдэг тэрэг авах гэж байна. Тэдэнд жийп хангалтгүй байгаа бололтой”

ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийж байна. Тус намын гишүүн Н.Мөнхцэлмэг:

“Төрийн байгууллагууд жийп машины хэрэглээгээ танаж байгаа нь сайн хэрэг. Саяхан Сүхбаатарын талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд төрийн албан хаагчид ч оролцсон болов уу. Нийслэлийн замын түгжрэлийг шийдэхийн тулд Ерөнхийлөгч Тамгын газартайгаа Төрийн ордноос нүүх хэрэгтэй. Энэ ордныг тойрон маш их түгжрэл үүсдэг. Жийп машинаа цөөллөө гээд жирийн иргэдийн амьдрал сайжрахгүй. Төсвийг хэмнэхийн тулд Засгийн газар илүү бодитой ажил хийх ёстой.     

Жагсаалын үеэр цагдаа нар иргэнийг зодож гэмтээлээ. Цагдаа нарт хүний эрхийн сургалт явуулах шаардлагатай. Бидэнд маш их асуудал байхын хэрээр олон дарга байна. Нэг ам.доллар 3200 төгрөг боллоо. Гэтэл Монголбанк гурван хоёр ерөнхийлөгчтэй. Тэд юу хийж байна вэ? Нийслэлийн Засаг дарга зургаан дэд даргатай. Мөн 16 дэд сайд бий. Энэ албан тушаалтнуудыг байхгүй болговол тэр тоогоор машины  тоо цөөрч, шатахууны зардал буурна. Хууль зүй, дотоод хэргийн яам 6.8 тэрбум төгрөгөөр нисдэг тэрэг авах гэж байна. Тэдэнд жийп хангалтгүй байгаа бололтой. Энэ үрэлгэн зардлыг бууруул” гэв.                 

+ There are no comments

Add yours