АХБ, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслөөс Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах чиглэлээр 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 296 сая төгрөгийн өртөг бүхий хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, 2 суманд фургон автомашин гардууллаа. Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт хийснээр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд нийцлээ. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ гишүүн Т.Аубакир, Баян-Өлгий ИТХ , ЗДТГ төлөөлөл оролцлоо. Нэгдсэн эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын чадавхийг сайжруулснаар Монгол улсын өмнө тулгамдаж буй Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэхүү хөрөнгө оруулалтаас өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 397.0 сая төгрөгийн барилгын их засвар болон 785,4 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 ширхэг тоног төхөөрөмж болон 28,7 сая төгрөгийн өртөг бүхий видео ларингоскоп иж бүрдэл, яаралтай тусламжийн хэрэгсэл, амбу зэрэг 20 ш тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлэгч АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал” илэрхийлэв.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ
2021 онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 20,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Үүнд:
Барилга нийт 18,0 тэрбум төгрөг
✓ Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ 17,3 тэрбум төгрөг,
✓ Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/ 340,0 сая
✓ Эрүүл мэндийн төвийн өргөтгөл /Баян-Өлгий, Улаанхус сум/ 350,0 сая
Их засвар нийт- 945.0 сая төгрөг
✓ ХӨСҮТ-ийн их засвар 570,0 сая төгрөг,
✓ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхимын засвар 121,0 сая төгрөг,
✓ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн засвар 254,0 сая төгрөг
Тоног төхөөрөмж нийт 1,6 тэрбум төгрөг
✓ Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин /Баян-Өлгий, Өлгий сум/ 135,0 сая
✓ Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн тоног төхөөрөмж /Баян-Өлгий, Улаанхус, Цэнгэл, Дэлүүн сум/ 550,0 сая
✓ Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн багаж, хэрэгсэл /Баян-Өлгий, Өлгий сум/ 26,0
✓ Сум дундын эмнэлгийн суурин эхо аппарат /Баян-Өлгий, Булган сум/ 48,0 сая
✓ Эрүүл мэндийн төвийн нярайн халаах төхөөрөмж, инкубатор /Баян-Өлгий, Улаанхус сум/ 85,0 сая
✓ Түргэн тусламжийн автомашин /Баян-Өлгий, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Буянт сум/ 160,0 сая
✓ Гемодиализийн аппарат 41,3 сая
✓ Сет тоног төхөөрөмж /25 нэр төрөл/ 52,2 сая
✓ Унтуулгын аппарат 42,4 сая
✓ Бодит хугацааны ПГУ-ийн иж бүрдэл тоног төхөөрөмж /Real time PCR system/ 77,0 сая
✓ Бүрэн автомат Нуклеин хүчил ялгах иж бүрдэл тоног төхөөрөмж /Automated Extraction/ 110,0 сая
✓ Яаралтай тусламжийн тэргэнцэр, амь тэнцсэн үеийн тоног төхөөрөмжийн хамт 15,5 сая
✓ Амьсгалын аппарат 286,8 сая
✓ Өвчтөний хяналтын монитор 8,0 сая
✓ Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат 4,0 сая
✓ Эрчимт эмчилгээний ор 14,3
2022 онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Тоног төхөөрөмж нийт 2,5 тэрбум төгрөг
✓ Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж /Баян-Өлгий, Өлгий сум/ 600,0 сая
✓ Аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвийн компьютер, тоног төхөөрөмж /Баян-Өлгий, Өлгий сум/ 20,0 сая
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
