Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12:30 цагт төв талбайд жагсагчидтай уулзана

“Монголдоо сайхан амьдаръя” үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын сайн дурын жагсаал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд эхэлж, шөнө дунд хүртэл үргэлжилж, эцэсдээ цагдаа нар албадлагын арга хэмжээ авч, жагсагчдыг хүчээр тараасан үйл явдал болж өнгөрсөн билээ.

Жагсаал өнөөдөр ч мөн үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12:30 цагт төв талбайд жагсагчидтай уулзахаар болжээ.

+ There are no comments

Add yours