Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам дагуу явган хүний зам хааж ус зайлуулах хоолой татсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэрхүү шугам хоолойг “Камдер” ХХК зөвшөөрөлгүйгээр татсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас шаардлага тавьж, Геодези, усны барилга, байгууламжийн газар ус зайлуулах хоолойг авч, явган хүний замыг чөлөөллөө.

Тус компани нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүйгээс гадна нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул яаралтай арга хэмжээ авсан нь энэ юм.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй түр хашаа татсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бумням “Түр хашаа барьсан газар нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн харьяа газар. Гэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар ирүүлээгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй байхад газар шорооны ажил эхлүүлсэн тул шаардах хуудас хүргүүлсэн. Одоогийн байдлаар тухайн газарт барилгын суурийн газар шорооны ажил эхэлсэн байна. Иргэд энд барилгын ажил эхлэх гэж байгааг таслан зогсоох хүсэлтээ илэрхийлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс авто угаалгын газрын түр объектуудыг буулгаж, тухайн талбайд барих тул зөвшөөрөл авахгүй ажлаа эхэлж болно гэж үзсэн гэх мэдээллийг өгсөн. Иймд гурав хоногийн дотор түр хашааг буулгах ёстой тухай шаардлагыг хүргүүллээ” гэдгийг онцлоод, зөрчлийг арилгаагүй тохиолдолд албадан буулгах, мэргэжлийн хяналтын байгууллагаас торгох арга хэмжээ авахыг хэлж байв.



НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...