2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн тавдугаар сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангажээ. Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна. Айл өрхийн хэрэглээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар Дулааны Сүлжээ компанийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post П.Өгөөмөр: Нэр бүхий улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан
Next post Б.Батболд: Улаанбаатар төмөр зам нэг м.кв нь 50₮ байсан түрээсийн үнийг 7000₮ болгосон