Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн Бямба гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Байшин шатаж байна” гэх дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 063 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ.
Хэргийн газар БЗД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ажиллахад 23 настай, эрэгтэй “П” нь эхнэр, хоёр хүүхдийн хамт аавындаа хонохоор явахдаа цахилгаан халаагуураа салгахаа мартсанаас болж гал гарсан нөхцөл байдал тогтоогдсон гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мөн өчигдөр Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын … дугаар байранд айлын хаалга онгойлгож өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 59 дүгээр ангийн алба хаагчид очиход бага, насны хүүхэдтэйгээ байсан тус байрны оршин суугч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, галын аюул гарч болзошгүй нөхцөлд байсан тухай ОБЕГ-аас мэдээлэв.
Иймд иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж хяналтгүй орхихгүй байх, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Цагдаагийн байгууллаас сэрэмжлүүллээ.
ЗӨВЛӨМЖ
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засаж, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгөөр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
Аж ахуйн, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг зөвлөж байна.
More Stories
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
