Иргэн О.Отгонтөгс үнийн өсөлтийг эсэргүүцэж Төв талбайд суулт хийж байна

Иргэн О.Отгонтөгс үнийн өсөлтийг эсэргүүцэж Төв талбайд суулт зарлаж байгаа талаараа мэдэгдлээ. Тэрбээр “Бид нарыг Зөрчлийн хэргээр торгож доромжилж байна. Хууль нь гууль байна. Цагаан дээр хараар бичсэн хуулийнх нь байгаа царай ийм. Залуус бид талхны үнийг буулга гэж эргүүтээгүй. Зүгээр өөрсдөдөө зориулсан хуулиа чангатга. Төрийн албыг хариуцлагатай болгомоор байна. Тиймээс цаашид Зөрчлийн тухай хуулийг өөрчлүүлэхийн тулд тууштай явна. Миний ирээдүй болон үр хүүхэд арай өөр нийгэмд амьдрахыг хүсч байна.

Цаашаа юу хийхээ мэдэхгүй байна. Үнэндээ хүчгүйдэж байна. Дуугараад тэмцэхээр цагдаагаар айлгаж, торгууль бичих юм. Би ганцаараа биш, бид бүгдээрээ нийлж тэмцэж байж энэ нийгмийг өөрчилнө” гэлээ.

+ There are no comments

Add yours