Баян-Өлгий аймгийн …. сумын …. багийн “Түвшин нуур” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат иргэн С 3 сарын 29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 30-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын … сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн С /46 настай, эрэгтэйг 05:12 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:00 цагт тус багийн “Хөх сэрх” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 4 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд явагдана
Next post Төвийн зургаан дүүргийн иргэдийн нийтийн хурлыг зогсоожээ