Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Финтек & Блокчэйн технологийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч Storepay нар хамтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Ингэснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчид бүх төрлийн нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой болж байна. Стор Пэй ХХК нь хэрэглэгчдэдээ худалдан авалтын хуваан төлөх хамгийн таатай нөхцөлүүдийг санал болгодог бөгөөд энэхүү шинэ нэвтрүүлэлт нь хил хязгааргүй аялах боломжийг бүрдүүлж байна. Storepay Апп ашиглан хэрэглэгчид нислэгийн тийзээ 45 хоногт 4 хуваах, 60 хоногт 3 хуваах, 4 сард 5 хуваах зэрэг ямар ч хүү шимтгэл, нэмэлт төлбөргүй нөхцөлүүдээр худалдан авах боломжтой. Энэхүү хамтран ажиллах гэрээ нь 2022 оны 4 сарын 1-нээс эхлэн МИАТ ТӨХК-ийн Тасалбар түгээврийн төвүүдээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж МИАТ-аас мэдээллээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
