Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Хөгжлийн Банкны зүгээс зээлийг эргэн төлүүлэх үүднээс зээлдэгчидтэй уулзаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн юм. Үүнтэй холбогдуулан “Томоохон зээлдэгч нартай уулзаж байгаа юу. Тэдний зүгээс ямар асуудал тавьж байгаа вэ” гэдэг сэтгүүлчийн асуултад тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хариулт өгөв.
Тэрбээр “Бид маш олон уулзалт хийж байгаа. Мөн АТГ манай бүх зээлдэгчийн материалыг хүлээн авсан. Томоохон зээлдэгч нар уулзаад янз бүрийн зүйл ярьж байгаа. Ойрын нэг сарын хугацаанд 60 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийнэ гэдэг аман яриа маягийг зүйл бий. Бид бүх уулзалтынхаа тэмдэглэлийг хөтөлж байгаа.
Ерөнхийдөө томоохон зээлдэгч нар ханшийн хөрвөлт хийе, төгрөгийн рүү хөрвүүлье, хугацаагаа сунгуулъя гэдэг асуудал тавьж байна. Бид муудсан зээлийг хоёр ангилж үзэж байгаа. Нэгдүгээрт, барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, ирээдүйн орлогоо барьцаалсан зээлүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ. байгаа. Тэдгээр зээлдэгч нартай арай өөрөөр, бизнесийн зарчмаар гэхдээ тухайн бизнесийг бүтнээр нь Засгийн газрын өмнөөс авах буюу менежментийн өөрчлөлт хийж байж авна гэдэг байдлаар хандаж байгаа. Харин ямар нэгэн хэлэлцээрт орохын өмнө бид зөрчлөө арилгасан тохиолдолд ширээний ард суугаад ярилцаж болно гэдэг зарчим барьж байна.
Зарим зээлдэгч нар маань гадуур бүтээн байгуулалт хийсэн гэдэг мэдээлэл гаргаад яваа. Банкны зүгээс тэдэнд хандаж ПиАр-т зарж байгаа мөнгөө зээлийн эргэн төлөлтдөө зарцуулаач ээ. Үнэхээр эхлээд тэр зөрчлөө арилгаад, тэр төсөл нь улс оронд хэрэгтэй хөгжлийн бүтээн байгуулалт мөн юм бол банк ПиАр-ыг чинь хийж өгье, мэдээлж өгье гэж хэлмээр байна. Үнэхээр үндэсний компаниуд байгаа. Гэхдээ тэдгээр компаниуд Монголбанкны чанаргүй гэдэг ангилалд орчихсон тохиолдолд бид энэ зээлүүдийг сайн бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгаа гэж хэлэх нөхцөлгүй болоод байна” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
