Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо Эрүүл мэндийн яамтай хамтран “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 206 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, засаг дарга, нягтлан бодогч нар, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн ЭМГ дарга нарын төлөөлөл, ЭМДЕГ, ЭМХТ-н мэргэжилтнүүд ДЭМБ, АХБ, Глобал сангийн удирдагч мэргэжилтнүүд нийт 350 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөнөөр Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зөвлөмж гарган хэрэгжүүлэх юм. 2022 оны байдлаар нийт 3334 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж Монгол Улсын 2.4 сая буюу хүн амын 70 хувьд Эрүүл мэндийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Зөвлөгөөний үеэр
“Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд” Илтгэгч Доктор профессор С.Ламбаа МӨАУМХ-ны ерөнхийлөгч,
“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх төрийн бодлого, хэрэгжилт цаашдын чиг хандлага” Илтгэгч Б.Буянтогтох ЭМЯ-ны БТГ-ын дарга,
“Нийгмийн эрүүл мэндийн бодлого ба ӨЭМТ-ийн гүйцэтгэх үүрэг чиг хандлага, цаашдын зорилт” Илтгэгч Д.Баярболд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга
“Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн талаар баримтлах бодлого, чиглэл хэрэгжилт цаашдын зорилт”, Илтгэгч Б.Мөнхтуул ЭМЯ-ны СЭЗГ-ын дарга,
“ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг санхүүжүүлж буй ЭМД-ийн газрын санхүүжилт, бодлого, чиглэл, зорилт” Илтгэгч Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын дарга,
“ӨЭМТ-ийн хүний нөөцийг сургаж, бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл”, Илтгэгч Б.Нарантуяа,
ДЭМБ-аас Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг дэмжиж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, ОУ-ын туршлага” Илтгэгч Б.Алтанзагас ДЭМБ-ын ЭМАШТҮ хариуцсан мэргэжилтэн,
“АХБ-наас ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг сайжруулахад хэрэгжүүлж буй, төсөл хөтөлбөр цаашдын чиг хандлага” Илтгэгч Г.Баясгалан ЭМХХТ-5 төслийн зохицуулагч,
“Глобаль сангаас ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг дэмжин хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр цаашдын чиг хандлага” Илтгэгч Н.Цогзолмаа Глобаль сангийн төслийн зохицуулагч
Тус тус илтгэлүүд тавигдлаа. Үүний дараа илтгэлтэй холбоотой асуултанд хариулав. Зөвлөгөөний дараа ӨЭМТ-ийн дарга нар нягтлан бодогч нарыг санхүүжилт, удирдлагын чиглэлээр чадавхжуулах 3 өдрийн сургалтыг зохион байгуулах юм.
More Stories
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 318 САЯ төгрөгийн төсөв баталжээ
Өнгөрсөн 10-р сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэйн өндөрлөг” хөшөө бусдын санамсаргүй үйлдлийн улмаас...
Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад осол гарсны улмаас 1,500 өрх халаалтгүй болжээ
ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр буюу 2025 оны 12 сарын 07-ны өдөр осол гарсны улмаас 1,500 орчим өрх...