ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эцэслэн баталсан билээ.
Тус төсөлд оролцогч талын төлөөлөгч, “Газпровод Союз Восток” компанийн гүйцэтгэх захирал Е.Асеев энэхүү төсөл манай хоёр орны хувьд их чухал ач холбогдолтойг тэмдэглээд, ТЭЗҮ эцэслэн батлагдсанаар энэ жил эхлүүлэхээр төлөвлөсөн инженер-техникийн судалгаа шинжилгээний ажилдаа орох боломж бүрдэж байгааг хэлжээ. Тэрбээр “Төслийн барилга угсралт, материал нийлүүлэх ажилд Монголын компаниуд оролцох боломжтой. Төслийн нийт ажиллах хүчний 50 хувийг Монгол Улсаас буюу дотоодоос хангана” гэж мэдэгдэв.
Эхний ээлжид нарийн технологи бүхий хийн хоолойн угсралт барилгын ажилд 12 мянган хүн оролцохоор төлөвлөснөөс 20 хувийг монголчуудаас буюу Монголын компаниудаас бүрдүүлэх аж. Цаашдаа бүтээн байгуулалтын ажиллагаа өргөжиж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дээр дурдсанаар нийт ажиллах хүчний 50 хувийг Монголоос оролцуулах юм байна. Үүнтэй холбоотойгоор Монголын ажиллах хүчийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.
Хий дамжуулах хоолойн төслийн талууд гуравдагч оролцогч БНХАУ-ын талтай хуваарийн дагуу уулзаж ярилцан, хэлэлцээгээ үргэлжлүүлж буй юм байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавьж буй байгалийн хийн хоолой нь ОХУ-ын хувьд хоёр дахь том төсөл учир Оросын тал энэхүү төсөлд ихээхэн ач холбогдол өгч буй юм.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...